5-аас доош насны хүүхдэд өдөрт дунджаар 50 мг/кг биеийн жинд тооцон өгөх бөгөөд өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан тунг өдөрт 100мг/кг хүртэл нэмэгдүүлж болно. 5 болон түүнээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид: Өдөрт дунджаар 50 мг/кг-аар биеийн жинд тооцох ба 60 мг/кг хүртэл ихэсгэж болно. Дээрх тунг өдөрт 4-6 хувааж өгөх бөгөөд хэрэв шаардлагатай бол халдварын хүндэрсэн үед эмчийн зааврын дагуу антибиотик эмчилгээ, хими эмчилгээтэй хавсран хэрэглэж болно.